Эхлэл 3:14-19

Эхлэл 3:14-19 АБ2013

ЭЗЭН Бурхан нөгөө могойд Чи ийм хэрэг хийсэн учир Хамаг мал адгуус хийгээд Хээр талын хамаг зэрлэг амьтдаас илүүгээр хараагдав. Чи хэвлийгээрээ мөлхөн явж, Амьдралынхаа бүхий л хоногуудад тоос шороо идэх болно. Би тэр эмэгтэй та хоёрын хооронд, Бас чиний үр, тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална гээд эмэгтэйд Өөрийн чинь жирэмсний бэрхшээл зүдүүрийг Би бүр ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи эрмэлзэнэ, Эр чинь чамайг эзэгнэнэ гэв. Тэрээр Адамд Чи эхнэрийнхээ үгийг сонсож, “Бүү ид!” гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир Чамаас болж газар хараагдлаа. Чи түүнээс амьдралынхаа бүхий л өдрүүдэд бэрхшээл зүдүүр дунд хооллох болно. Чиний төлөө тэрээр өргөс зангууг ч ургуулна. Чи хээрийн өвс ногоог ч идэх болно. Чи газар шороондоо буцталаа Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна гэжээ.

Эхлэл 3:14-19-д зориулсан видео

Эхлэл 3:14-19 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв