Эхлэл 29:31-35

Эхлэл 29:31-35 АБ2013

Леа хайр хүртээгүйг ЭЗЭН үзээд Леагийн умайг нээв. Харин Рахел нь хүүсэр байжээ. Леа жирэмсэлж хүү төрүүлээд, түүнийгээ Реубен гэж нэрлэв. Тэгээд тэрээр —ЭЗЭН, миний зовлон зүдүүрийг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ. Тэр бас дахин жирэмсэлж хүү төрүүлээд —Хайр хүртээгүйг минь ЭЗЭН сонсоод надад энэ хүүг бас өглөө гээд түүнийгээ Симеон гэж нэрлэжээ. Тэр бас жирэмсэлж дахин хүү төрүүлээд —Би түүнд гурван хүү төрүүлж өгсөн учир миний нөхөр одоо надтай холбогдох болно гээд түүнийгээ Леви гэжээ. Тэр бас жирэмсэлж, дахин хүү төрүүлээд —Энэ удаа би ЭЗЭНийг магтана гээд түүнийгээ Иуда гэв. Тэгээд түүний хүүхэд төрүүлэх нь зогсжээ.

Video for Эхлэл 29:31-35