Эхлэл 26:12-16

Эхлэл 26:12-16 АБ2013

Тэгээд Исаак тэр газарт тариа тарьж, тэр жилдээ зуу дахин их ургац авав. ЭЗЭН түүнийг ерөөжээ. Тэрээр агуу их болж, маш агуу нэгэн болтлоо өслөө. Тэр хонин сүрэг, үхэр сүрэг, асар олон хамжлагатай байсан бөгөөд филистчүүд түүнд атаархаж, түүний эцэг Абрахамын өдрүүдэд зарц нарынх нь ухаж гаргасан бүх худгийг шороогоор дүүргэн битүүлэв. Абимелех, Исаакт —Чи биднээс илүү хүчтэй болсон учир биднийг орхиж яв гэв.

Video for Эхлэл 26:12-16