Эхлэл 26:1-5

Эхлэл 26:1-5 АБ2013

Абрахамын үед анх ган гачиг болсон тэр газарт дахин ган гачиг болсонд Исаак Герар уруу одож, Филистийн хаан Абимелех дээр хүрч очжээ. ЭЗЭН, Исаакт үзэгдэж —Чи Египет уруу бүү яв! Миний зааж өгөх газарт суурьш. Тэр газарт суу. Би чамтай хамт байж, чамайг ерөөн, энэ бүх газрыг чамд болон чиний үр удамд өгнө. Би чиний эцэг Абрахамд андгайлсан тангаргаа биелүүлнэ. Би чиний үр удмыг тэнгэрийн од мэт олон болгож, энэ бүх газрыг чиний үр удамд өгнө. Газар дэлхийн бүх үндэстэн чиний үр удмаар дамжин ерөөгдөх болно. Учир нь Абрахам Миний дуу хоолойг сонсон дуулгавартай дагаж, Миний журам заавар, Миний тушаал, Миний зарлиг болон Миний хуулийг сахисан билээ гэв.

Video for Эхлэл 26:1-5

Эхлэл 26:1-5 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв