Эхлэл 25:1-10

Эхлэл 25:1-10 АБ2013

Абрахам дахин нэг эхнэр авсан бөгөөд нэр нь Кетура. Тэрээр түүнд Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нарыг төрүүлж өгчээ. Иокшан нь Шеба, Дедан хоёрыг төрүүлжээ. Деданы хөвгүүд нь ашур, летуш, леумчууд болно. Мидианы хөвгүүд нь Ефа, Ефер, Ханох, Абида, Елдаа нар билээ. Эд бүгд Кетурагийн хөвгүүд юм. Абрахам өөрийн хамаг өмчийг Исаакт өгчээ. Абрахам татвар эмсийнхээ хүүхдүүдэд өглөг өгч, өөрийн амьд ахуйд тэднийг хүү Исаакаасаа холдуулан, дорно зүг уруу явууллаа. Абрахамын амьд явсан хоног нэг зуун далан таван жил болжээ. Абрахам сайхан өндөр насыг насалж гүйцээд эцсийн амьсгал хурааж нөгчив. Тэгээд тэр өөрийн хүмүүст нийлж, хүү Исаак Ишмаел хоёр нь түүнийг Мамрегийн өмнө тал дахь хит хүн Зохарын хүү Ефроны талбай дахь Махпела агуйд оршуулжээ. Тэр газрыг Абрахам хитчүүдээс худалдан авсан байв. Абрахам түүний эхнэр Сара хоёрыг тэнд оршуулжээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна