Эхлэл 25

25
Абрахам Кетуратай гэрлэв
(1Шс 1:32–33)
1Абрахам дахин нэг эхнэр авсан бөгөөд нэр нь Кетура. 2Тэрээр түүнд Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нарыг төрүүлж өгчээ. 3Иокшан нь Шеба, Дедан хоёрыг төрүүлжээ. Деданы хөвгүүд нь ашур, летуш, леумчууд болно. 4Мидианы хөвгүүд нь Ефа, Ефер, Ханох, Абида, Елдаа нар билээ. Эд бүгд Кетурагийн хөвгүүд юм. 5Абрахам өөрийн хамаг өмчийг Исаакт өгчээ. 6Абрахам татвар эмсийнхээ хүүхдүүдэд өглөг өгч, өөрийн амьд ахуйд тэднийг хүү Исаакаасаа холдуулан, дорно зүг уруу явууллаа.
Абрахам өөд болов
7Абрахамын амьд явсан хоног нэг зуун далан таван жил болжээ. 8Абрахам сайхан өндөр насыг насалж гүйцээд эцсийн амьсгал хурааж нөгчив. Тэгээд тэр өөрийн хүмүүст нийлж, 9хүү Исаак Ишмаел хоёр нь түүнийг Мамрегийн өмнө тал дахь хит хүн Зохарын хүү Ефроны талбай дахь Махпела агуйд оршуулжээ. 10Тэр газрыг Абрахам хитчүүдээс худалдан авсан байв. Абрахам түүний эхнэр Сара хоёрыг тэнд оршуулжээ.#Эх 23:3–16 11Абрахамыг нас барсны хойно түүний хүү Исаакийг Бурхан ерөөж, Исаак Беер-лахаи-роин хавьцаа нутаглан суух болов.
Ишмаелын үр удам
(1Шс 1:28–31)
12Сарагийн шивэгчин египет бүсгүй Хагараас Абрахамд төрүүлж өгсөн хүү Ишмаелын уг угсаа энэ буюу. 13Хөвгүүдийнх нь нэрс, тэдний төрсөн дарааллаар дараах болой. Ууган хүү Небаиот, удаах нь Кедар, Адбеел, Мибсам, 14Мишма, Дума, Масса, 15Хадад, Тема, Иетур, Нафиш, Кедема нар юм. 16Эдгээр нь Ишмаелын хөвгүүд байсан бөгөөд тосгон ба суурингийнхаа дагуух нэрс нь энэ агаад тэд овог овгийнхоо дагуу арван хоёр ноён байжээ. 17Ишмаелын амьдралын жилүүд нь нэг зуун гучин долоон жил болсон бөгөөд тэрээр амьсгал хураан өөд болж, өөрийн өвөг дээдэстээ одов. 18Тэд Ассири хүрэх зам дагуу Египетийн зүүн зүгт орших Хавилагаас аваад Шур хүртэлх нутагт суурьшиж, ах дүүс хоорондоо дайсагналцан суужээ.
Есав Иаков хоёр төрж өссөн нь
19Абрахамын хүү Исаакийн уг угсаа ийм билээ. Абрахам Исаакийг төрүүлж, 20Исаак дөчин настайдаа Паддан-Арамын арам хүн Бетуелийн охин, арам хүн Лабаны охин дүү Ребекаг эхнэр болгон авчээ. 21Эхнэр нь хүүсэр учир Исаак түүний төлөө ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН хариулж, эхнэр Ребека нь жирэмсэлжээ. 22Хүүхдүүд нь эхийнхээ хэвлий дотор тэмцэлдсэнд
—Ингээд байвал би яах вэ? гэж хэлээд, Ребека ЭЗЭНээс асуун залбирахаар одов. 23ЭЗЭН түүнд
—Хэвлий дотор чинь хоёр үндэстэн байна.
Биеэс чинь хоёр ард түмэн салж гарах бөгөөд
Нэг ард түмэн нь нөгөөгөөс хүчтэй ба
Том нь багадаа зарцлагдана
гэлээ.#Ром 9:12 24Түүнийг төрөх болоход хэвлийд нь ихэр хүүхэд байжээ. 25Эхнийх нь улаан, бүх бие нь үстэй арьс шиг байсан учир түүнд Есав#25:25 Есав: Энэ нэр хожим Есавын удмынхны өвлөн авсан Сеирт хамаарч байна. Сеир гэдэг нь евр. “үсэрхэг” гэснээс гаралтай. гэдэг нэр өгчээ. 26Удаах дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд Иаков#25:26 Иаков: евр. “өсгий” гэснээс гаралтай. гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа.
27Хөвгүүд өсөж, Есав гарамгай анчин, хээр талын эр, Иаков нь майхандаа суудаг номхон дөлгөөн хүн болжээ. 28Исаак, Есавын агнасан ангийн маханд дуртай учир Есавдаа хайртай харин Ребека нь Иаковтаа хайртай байв.
Ууган хүүгийн эрхээ худалдав
29Иаковыг шөл буцалгаж байтал Есав хээрээс өлсөж ядран эргэж иржээ. 30Есав Иаковт
—Би өлсөж ядарсан учир чи улаан шөлнөөсөө надад идүүлнэ үү? гэжээ. Иймээс Есавыг Едом#25:30 Едом: евр. “улаан” гэснээс гаралтай. гэж дуудах болсон юм. 31Иаков
—Ууган хүү байх эрхээ өнөөдөр надад худалдаач гэсэнд 32Есав
—Би үхэх гэж байна. Ууган хүү байх эрх надад ямар ашигтай юм бэ? гэжээ. 33Иаков
—Өнөөдөр надад тангарагла! гэсэнд Есав түүнд тангараглаж, ууган хүү байх эрхээ Иаковт худалджээ.#Евр 12:16 34Иаков түүнд зармагны шөл талхтай өгсөнд тэрээр идэж уугаад, босож явлаа. Есав ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлов.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 25: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Эхлэл 25-д зориулсан видео