Эхлэл 22:15-18

Эхлэл 22:15-18 АБ2013

Тэнгэрээс ЭЗЭНий тэнгэрэлч, Абрахамыг хоёр дахиа дуудаж — ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрөөрөө тангараглаж байна. Би үнэхээр чамайг ерөөж, үр удмыг чинь тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Үр удам чинь дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэх болно. Чи Миний үгийг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно” гэв.

Video for Эхлэл 22:15-18