Эхлэл 21:22-33

Эхлэл 21:22-33 АБ2013

Тэр үед Абимелех болон түүний цэргийн жанжин Фикол нар Абрахамд —Чамайг юу ч хийсэн Бурхан чамтай хамт байна. Чи надад болон миний хүү, миний ачид хуурамч үйл хийхгүй гэдгээ энд надад одоо Бурханаар тангарагла. Миний чамд сайнаар үйлдсэн шиг чи бас надад болон өөрийнхөө түр суугаа энэ газар нутагтаа үйлдэгтүн гэсэнд — Би тангараглая гэж Абрахам хэлэв. Абимелехийн зарц нар Абрахамын худгийг булаан авсан хэргийн талаар Абрахам, Абимелехийг зэмлэсэнд Абимелех —Үүнийг хэн хийснийг би мэдэхгүй, чи ч бас надад хэлээгүй. Би энэ тухай сонсоогүй, өнөөдөр л сонсож байна гэв. Абрахам бог мал, үхэр авч Абимелехт өгөөд, тэр хоёр гэрээ байгуулжээ. Абрахам долоон охин хургыг сүргээс нь таслан тавихад Абимелех, Абрахамд —Сүргээсээ таслан тавьсан энэ долоон охин хурга ямар учиртай вэ? гэсэнд Абрахам —Намайг энэ худгийг ухсаны минь гэрч болох энэ долоон охин хургыг та гараас минь авах учиртай гэв. Тэр хоёр тэнд бие биендээ тангараг тавьсан учраас тэр газрыг Беершеба гэж нэрлэх болжээ. Тэгээд тэд Беершебад гэрээ байгуулаад, Абимелех түүний цэргийн жанжин Фикол хоёр хөдөлж, филистчүүдийн нутагтаа буцжээ. Абрахам Беершебад сухай мод тарьж, Мөнхөд оршигч Бурхан ЭЗЭНий нэрийг тэнд дуудав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна