Эхлэл 21

21
Исаак төрөв
1ЭЗЭН хэлсэн ёсоороо Сарагийнд айлчилж мөн ЭЗЭН айлдсан ёсоороо Сарагийн төлөө үйлджээ. 2Сара жирэмсэлж, Бурханаас түүнд хэлж тогтоосон цагт нь, нас өтөлсөн Абрахамд хүү төрүүлж өгөв.#Евр 11:11 3Абрахам өөрт нь төрсөн хүүдээ буюу Сарагийн төрүүлж өгсөн хүүд Исаак гэдэг нэр өгөв. 4Абрахам, хүү Исаакаа найм хоногтойд нь, Бурханы тушааснаар хозолжээ.#Эх 17:12; Үйл 7:8 5Хүү Исаакаа төрөхөд Абрахам зуун настай байлаа. 6Сара
—Бурхан надад инээмсэглэл#21:6 евр. Исаак гэдэг нэр “тэр инээдэг” гэсэн утгатай. (17:17–19 үз) авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно гэв. 7Сара
—Сара хүүхдүүдээ хөхүүлнэ гэж Абрахамд хэлэх хэн байлаа даа? Гэлээ ч би Абрахамыг нас өтөлсөн үед нь хүү төрүүллээ гэв.
Хагар Ишмаел хоёр хөөгдөв
8Хөвгүүн өсөж, хөхнөөс гарчээ. Исаакийг хөхнөөс гарсан өдөр Абрахам том найр хийжээ. 9Египет бүсгүй Хагарын Абрахамд төрүүлсэн хүү нь Исаакийг дооглож байгааг#21:9 эсвэл тоглоом хийж байхыг Сара хараад, 10Абрахамд
—Энэ зарц бүсгүйг хүүтэй нь зайлуул. Зарц бүсгүйн хүү миний хүү Исаактай хамт өв залгамжлахгүй гэжээ.#Гал 4:29–30 11Хүүгийнх нь талаарх энэ зүйл Абрахамыг ихэд зовоов. 12Бурхан, Абрахамд
—Чи тэр хүү, зарц бүсгүй хоёроос болж сэтгэл бүү зов. Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс. Учир нь Исаакаас гарсан нь л чиний үр удам гэж нэрлэгдэх болно. #Ром 9:7; Евр 11:18
13Харин зарц бүсгүйн хүү ч чиний үр удам учир Би түүнээс нэгэн үндэстэн бий болгоно гэв. 14Абрахам өглөө эртлэн босож, талх болон туламтай ус авч, Хагарын мөрөнд үүрүүлээд, хөвгүүнтэй нь хамт явуулжээ. Хагар тэндээс гарч, Беершебагийн зэлүүд талаар тэнүүчлэн явав.
15Туламтай ус нь дуусаж, Хагар хүүгээ нэгэн бутны доор тавьж орхиод 16“Би хүүгийнхээ үхэхийг харж байж чадахгүй” гээд харвасан сумны тусгалын газар очиж, хүүгийнхээ эсрэг харж суугаад дуугаа өндөрсгөн уйлав.#21:16 ЭЗО-д хүүхэд уйлав. 17Хөвгүүний уйлахыг Бурхан сонсоод, Бурханы тэнгэрэлч тэнгэрээс Хагарыг дуудаж
—Хагар аа! Юу болсон бэ? Бүү ай. Учир нь Бурхан тэнд байгаа хөвгүүний дууг сонсжээ. 18Бос, хөвгүүнийг босгож, гар дээрээ ав! Учир нь Би түүнийг агуу үндэстэн болгоно гэв. 19Бурхан, Хагарын нүдийг нээсэнд тэрээр усны ундарга олж хараад очиж тулмаа усаар дүүргэн хөвгүүндээ уулгалаа. 20Бурхан тэр хөвгүүнтэй хамт байсан бөгөөд тэрээр өсөж том болжээ. Тэр зэлүүд талд амьдран сууж, харваач болов. 21Тэрээр Параны цөлд амьдран сууж, ээж нь түүнд Египет нутгаас эхнэр авч өгчээ.
Абрахам Абимелех нарын гэрээ
22Тэр үед Абимелех болон түүний цэргийн жанжин Фикол нар Абрахамд
—Чамайг юу ч хийсэн Бурхан чамтай хамт байна.#Эх 26:26 23Чи надад болон миний хүү, миний ачид хуурамч үйл хийхгүй гэдгээ энд надад одоо Бурханаар тангарагла. Миний чамд сайнаар үйлдсэн шиг чи бас надад болон өөрийнхөө түр суугаа энэ газар нутагтаа үйлдэгтүн гэсэнд
24Би тангараглая гэж Абрахам хэлэв.
25Абимелехийн зарц нар Абрахамын худгийг булаан авсан хэргийн талаар Абрахам, Абимелехийг зэмлэсэнд 26Абимелех
—Үүнийг хэн хийснийг би мэдэхгүй, чи ч бас надад хэлээгүй. Би энэ тухай сонсоогүй, өнөөдөр л сонсож байна гэв. 27Абрахам бог мал, үхэр авч Абимелехт өгөөд, тэр хоёр гэрээ байгуулжээ. 28Абрахам долоон охин хургыг сүргээс нь таслан тавихад 29Абимелех, Абрахамд
—Сүргээсээ таслан тавьсан энэ долоон охин хурга ямар учиртай вэ? гэсэнд 30Абрахам
—Намайг энэ худгийг ухсаны минь гэрч болох энэ долоон охин хургыг та гараас минь авах учиртай гэв. 31Тэр хоёр тэнд бие биендээ тангараг тавьсан учраас тэр газрыг Беершеба#21:31 Беершеба: евр. “Тангаргийн худаг” буюу “Долоогийн худаг” гэсэн утгатай. (26:33 үз.) гэж нэрлэх болжээ. 32Тэгээд тэд Беершебад гэрээ байгуулаад, Абимелех түүний цэргийн жанжин Фикол хоёр хөдөлж, филистчүүдийн нутагтаа буцжээ. 33Абрахам Беершебад сухай мод тарьж, Мөнхөд оршигч Бурхан ЭЗЭНий нэрийг тэнд дуудав. 34Тэгээд Абрахам филистчүүдийн нутагт олон хоног нутаглан суужээ.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 21: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Эхлэл 21-д зориулсан видео