Эхлэл 19:12-17

Эхлэл 19:12-17 АБ2013

Нөгөө хүмүүс Лотод —Энд танайхнаас өөр хэн хэн байна вэ? Хүргэн, хөвгүүд, охид гээд энэ хотод байгаа өөрийн гэсэн хэнийг ч болов энэ газраас гадагш гарга. Тэдний хашхираан ЭЗЭНий өмнө үлэмж их болсон учир бид энэ газрыг устгана. Үүний учир биднийг ЭЗЭН илгээсэн юм. Тэгээд Лот гадагш гарч, охидыг нь авахаар болсон хүргэддээ —ЭЗЭН энэ хотыг устгах гэж байна. Босогтун, энэ газраас гарагтун! гэв. Харин хүргэд нь түүнийг тоглоом хийж байна гэж боджээ. Үүр цайх үеэр тэнгэрэлч нар Лотыг яаруулан —Босогтун, энд байгаа эхнэр, хоёр охиноо аваад яв. Эс тэгвээс та нар энэ хотын шийтгэлтэй хамтдаа устгагдах болно гэжээ. Харин Лотыг саатан тээнэгэлзэхэд тэр хүмүүс түүний гараас мөн эхнэрийнх нь болон хоёр охиных нь гараас зууран авч, ЭЗЭН тэдэнд өршөөнгүй хандсан тул тэднийг гадагш гарган, хотын гадна аваачиж тавив. Тэднийг гадагш нь аваачаад нөгөө хүмүүсийн нэг нь —Амийнхаа төлөө зугт! Бүү эргэж хар! Энэ талд бүү үлд! Харин уул уруу зугт! Эс тэгвэл та нар устгагдах болно гэсэнд

Video for Эхлэл 19:12-17