Эхлэл 18:4-15

Эхлэл 18:4-15 АБ2013

Жаахан ус авчруулж та нар хөлөө угаагаад энэ модны доор амарна уу? Та нар зарцынхаараа нэгэнт дайрч ирсэн тул би жаахан талх авчиръя, та нар тэнхээ ороод явна уу гэж хэлэв. Тэд —Чиний хэлсэн ёсоор болог гэв. Абрахам сандчин, майхан тийш Сарад —Бушуулаарай! Гурван сеа дээд зэргийн гурил аваад зуурч, бин хий гээд Абрахам хотондоо гүйн очиж нэгэн тарган сайн бяруу барьж авчраад зарцдаа өгсөнд зарц түүгээр нь хоол бэлтгэх гэж яаравчлав. Абрахам цөцгий, сүү болон зарцынхаа болгосон бярууны махыг тэдний өмнө авчирч тавиад, тэднийг хооллох зуур өөрөө модны доор зогсож байв. Тэд Абрахамаас —Чиний эхнэр Сара хаана байна вэ? гэж асуусанд —Тэнд майхандаа байгаа гэв. Тэр —Би зохих цагт нь чам дээр заавал эргэж ирнэ. Харагтун, эхнэр Сара чинь хүүтэй болно гэжээ. Сара ард нь, майхны үүдэнд зогсоод сонсож байв. Абрахам, Сара хоёр өндөр наслан өтөлж, Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийнэ хэтэрчээ. Сара дотроо инээж —Хөгшин би, өтөлсөн эзэн бид хоёр яаж ч жаргах юм билээ? гэв. ЭЗЭН, Абрахамд —Юунд Сара инээгээд “Хөгшин болсон би үнэхээр хүүхэдтэй болж чадна гэж үү?” гэж хэлээд байна вэ? ЭЗЭНд дэндүү хэцүү юм байна уу? Би тогтсон цагт чам дээр эргэж ирнэ. Зохих цагтаа Сара хүүтэй болно гэв. Сара айсандаа —Би инээгээгүй гэж мэлзсэнд —Үгүй, чи инээсэн шүү дээ гэж Тэр хэлэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна