Эхлэл 18:1-8

Эхлэл 18:1-8 АБ2013

ЭЗЭН, Мамрегийн царс модны дэргэд Абрахамд үзэгдэв. Өдрийн халуунд Абрахам майхныхаа үүдэнд сууж байгаад нүд өргөн харвал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт доор мэхийн — Эзэн минь ээ! Хэрэв мэлмийд тань тааллыг олсон бол зарц намайгаа битгий орхин өнгөрөөрэй гэж би гуйж байна. Жаахан ус авчруулж та нар хөлөө угаагаад энэ модны доор амарна уу? Та нар зарцынхаараа нэгэнт дайрч ирсэн тул би жаахан талх авчиръя, та нар тэнхээ ороод явна уу гэж хэлэв. Тэд —Чиний хэлсэн ёсоор болог гэв. Абрахам сандчин, майхан тийш Сарад —Бушуулаарай! Гурван сеа дээд зэргийн гурил аваад зуурч, бин хий гээд Абрахам хотондоо гүйн очиж нэгэн тарган сайн бяруу барьж авчраад зарцдаа өгсөнд зарц түүгээр нь хоол бэлтгэх гэж яаравчлав. Абрахам цөцгий, сүү болон зарцынхаа болгосон бярууны махыг тэдний өмнө авчирч тавиад, тэднийг хооллох зуур өөрөө модны доор зогсож байв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна