Эхлэл 17

17
Гэрээний тэмдэг
1Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН, Абрамд үзэгдэж
—Би бол Төгс Хүчит Бурхан.
Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.
2Чи бид хоёрын хооронд Би гэрээ байгуулж,
Чамайг улам өнөр болгоно.
гэв. 3Абрам нүүрээрээ газар унасанд Бурхан түүнд хандан
4—Миний хувьд, харагтун,
Чамтай байгуулах Миний гэрээ бол:
Чи тоо томшгүй олон үндэстний эцэг өвөг болно.
5Би чамайг олон үндэстний эцэг болгосон учир
Үүнээс хойш чамайг Абрам гэж дуудахгүй харин Абрахам#17:5 Абрахам: евр. “олон үндэстний эцэг” гэснээс гаралтай. гэх болно.#Ром 4:17
6Би чамайг улам улмаар үржүүлэн чамаас үндэстнүүдийг бий болгож, чамаас хаад гарах болно. 7Би чиний мөн чамаас хойших үр удмын чинь Бурхан байхын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёрын болон чамаас хойших чиний үр удмын хооронд, үе үеийнхэнд чинь мөнхийн гэрээ болгон тогтооно.#Лк 1:55 8Чиний цагаачилж суугаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний дараах үр удамд чинь Би үүрдийн өмч болгон өгөөд, тэдний Бурхан нь болно гэв.#Үйл 7:5
9Тэгээд Бурхан, Абрахамд хэлэхдээ
—Чи болоод чамаас хойших үр удам чинь үеийн үед Миний гэрээг сахигтун! 10Эр хүйстэн болгон хозлуулах#17:10 хозлох: Тээрхийн арьсыг танах ёстой. Чи болон чамаас хойших үр удмын чинь сахих ёстой Миний гэрээ энэ юм.#Үйл 7:8; Ром 4:11 11Та нар тээрхийн#17:11 тээрхий: Эр бэлэг эрхтний толгой. арьсаа тануулагтун! Энэ нь чи бид хоёрын хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно. 12Хойч үеийнхний чинь эр хүйстэн бүр мөн гэрт чинь төрсөн, та нарын үр удмын бус аливаа хүн болон гаднын хүнээс мөнгөөр худалдаж авсан боол ч бай бүгд найм хоногтойдоо хозлуулах ёстой. 13Чиний гэрт төрсөн нь ч, мөнгөөрөө худалдаж авсан нь ч заавал хозлуулах ёстой. Миний гэрээ та нарын бие махбодод мөнхийн гэрээ болох болно. 14Хозлуулаагүй буюу тээрхийн арьсаа тануулаагүй эр хүйстэн нь ард түмнээсээ таслагдах болно. Учир нь тэрээр Миний гэрээг зөрчсөн юм гэв.
15Бурхан, Абрахамд
—Чиний эхнэр Сараин хувьд чи түүнийг Сараи гэж дуудахгүй харин түүний нэр Сара#17:15 Сара: евр. “гүнж” гэсэн утгатай. байх болно. 16Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг ерөөж, түүгээр үндэстнүүдийг бий болгох бөгөөд үндэстнүүдийн хаад түүнээс гарна гэж айлдав. 17Тэгэхэд Абрахам нүүрээрээ газар унан инээж
—Зуун настай хүнд хүү төрнө гэж үү? Ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? гэж зүрхэн дотроо хэлжээ. 18Абрахам, Бурханд
—Ишмаел л Таны өмнө амьдраасай гэж хэлсэнд 19Бурхан
—Үгүй ээ, чиний эхнэр Сара чамд хүү төрүүлж өгнө. Чи түүнийг Исаак#17:19 Исаак: евр. “тэр инээдэг” гэсэн утгатай. гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээ байгуулж, түүний үр удамтай энэ гэрээгээ мөнхийн гэрээ болгон байгуулна.
20Ишмаелын тухайд гэвэл, Би чиний үгийг сонслоо. Харагтун, Би түүнийг ерөөж, үржүүлэн онцгой ихээр олшруулна. Тэрээр арван хоёр ноён төрүүлж, Би түүнийг агуу том үндэстэн болгоно. 21Харин Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв. 22Тэгээд Бурхан, Абрахамд айлдсан яриагаа дуусгаж түүнээс салан дээш одов.
23Абрахам, Ишмаел хүүгээ болон гэртээ төрсөн бүхнээ, мөнгөөр худалдаж авсан бүх хүнээ, гэрийнхнийхээ бүх эр хүйстэнг аваад, яг тэр өдөртөө Бурханы хэлсэн ёсоор тээрхийн арьсыг нь тануулжээ. 24Абрахам тээрхийн арьсаа тануулахдаа ерэн есөн настай, 25түүний хүү Ишмаел тээрхийн арьсаа тануулахдаа арван гурван настай байжээ. 26Тэр өдөртөө Абрахам хийгээд түүний хүү Ишмаел ийнхүү хозлуулжээ. 27Түүний гэрийнхэн, түүний гэрт төрөгсөд хийгээд гаднын хүнээс мөнгөөр худалдаж авсан бүх эр хүйстэн нь түүнтэй хамт хозлуулжээ.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 17: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна