Эхлэл 14:21-24

Эхлэл 14:21-24 АБ2013

Содомын хаан Абрамд —Хүмүүсийг надад өг, эд хөрөнгийг нь чи өөртөө ав гэсэнд Абрам, Содомын хаанд —Би гараа өргөн тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан ЭЗЭНд чинийх гэгдэх юмнаас ширхэг утас, шаахайны уяа ч бай юу ч авахгүй гэж тангарагласан юм. “Би Абрамыг баян болгосон” гэж чи хэлэх вий. Гагцхүү энэ залуусын идсэн зүйл болон надтай цуг яваа Анер, Ешкол, Мамре нарын хувиас өөр юу ч авахгүй. Тэд хувиа авцгааг гэжээ.