Эхлэл 14:17-24

Эхлэл 14:17-24 АБ2013

Хедорлаомерыг хамсаатан хаадтай нь бут цохиод Абрамыг буцаж ирэхэд нь Содомын хаан Шавегийн хөндийд (тэр нь Хааны хөндий) түүнийг угтахаар хүрч ирэв. Салемын хаан Мелхизедек талх, дарс аваад гарч иржээ. Тэрээр Хамгийн Дээд Бурханы тахилч байв. Абрамыг ерөөж хэлэхдээ Тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан, Абрахамыг ерөөх болтугай! Та нарын дайсныг гарт чинь тушаасан Хамгийн Дээд Бурхан магтагдах болтугай! гэв. Абрам түүнд бүх юмнаас аравны нэгийг өгчээ. Содомын хаан Абрамд —Хүмүүсийг надад өг, эд хөрөнгийг нь чи өөртөө ав гэсэнд Абрам, Содомын хаанд —Би гараа өргөн тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан ЭЗЭНд чинийх гэгдэх юмнаас ширхэг утас, шаахайны уяа ч бай юу ч авахгүй гэж тангарагласан юм. “Би Абрамыг баян болгосон” гэж чи хэлэх вий. Гагцхүү энэ залуусын идсэн зүйл болон надтай цуг яваа Анер, Ешкол, Мамре нарын хувиас өөр юу ч авахгүй. Тэд хувиа авцгааг гэжээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна