Эхлэл 14:14-20

Эхлэл 14:14-20 АБ2013

Тэгээд Абрам ач дүүгээ олзлогдсоныг сонсоод, гэрт нь төрж бэлтгэгдсэн гурван зуун арван найман хүнийг удирдаж Дан хүртэл нэхэн хөөжээ. Абрам болон зарц нар нь шөнө дүлээр тэдний эсрэг хуваагдаж, тэднийг бут цохиод, Дамаскийн зүүн тал дахь Хоба хүртэл элдэн хөөж, булаагдсан эд юмс бүхнийг бас ач дүү Лот болон түүний эд юмс, эмэгтэйчүүд, ардууд бүгдийг нь эргүүлэн авчирчээ. Хедорлаомерыг хамсаатан хаадтай нь бут цохиод Абрамыг буцаж ирэхэд нь Содомын хаан Шавегийн хөндийд (тэр нь Хааны хөндий) түүнийг угтахаар хүрч ирэв. Салемын хаан Мелхизедек талх, дарс аваад гарч иржээ. Тэрээр Хамгийн Дээд Бурханы тахилч байв. Абрамыг ерөөж хэлэхдээ Тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан, Абрахамыг ерөөх болтугай! Та нарын дайсныг гарт чинь тушаасан Хамгийн Дээд Бурхан магтагдах болтугай! гэв. Абрам түүнд бүх юмнаас аравны нэгийг өгчээ.

Video for Эхлэл 14:14-20

Эхлэл 14:14-20 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв