Эхлэл 14:11-17

Эхлэл 14:11-17 АБ2013

Дөрвөн хаан нь Содом, Гоморрагийн хамаг эд юмс, хоол хүнсийг булааж аваад явцгаав. Тэд бас Содомд сууж байсан Абрамын дүүгийнх нь хүү болох Лотыг эд юмстай нь хамт булаан авч оджээ. Тэгтэл зугтаж байсан нэгэн хүн, еврей хүн болох Абрамд очиж дуулгав. Тэр үед Абрам, Мамрегийн царс модны орчим аморичуудын дунд сууж байжээ. Мамре нь Ешкол, Анер хоёрын ах дүүс бөгөөд тэд Абрамын холбоотон байв. Тэгээд Абрам ач дүүгээ олзлогдсоныг сонсоод, гэрт нь төрж бэлтгэгдсэн гурван зуун арван найман хүнийг удирдаж Дан хүртэл нэхэн хөөжээ. Абрам болон зарц нар нь шөнө дүлээр тэдний эсрэг хуваагдаж, тэднийг бут цохиод, Дамаскийн зүүн тал дахь Хоба хүртэл элдэн хөөж, булаагдсан эд юмс бүхнийг бас ач дүү Лот болон түүний эд юмс, эмэгтэйчүүд, ардууд бүгдийг нь эргүүлэн авчирчээ. Хедорлаомерыг хамсаатан хаадтай нь бут цохиод Абрамыг буцаж ирэхэд нь Содомын хаан Шавегийн хөндийд (тэр нь Хааны хөндий) түүнийг угтахаар хүрч ирэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна