Эхлэл 12:10-20

Эхлэл 12:10-20 АБ2013

Тэр газарт нь ган гачиг болов. Абрам Египетэд цагаачлахаар уруудан явлаа. Учир нь тэр нутаг нь маш их ган гачигтай байв. Тэрээр Египетэд ойртож ирэх үедээ эхнэр Сараидаа —Үзэгдэх төрх чинь үзэсгэлэнтэй эмэгтэй гэдгийг би сайн мэдэж байна. Чамайг харсан египетчүүд “Эхнэр нь юм байна” гэж хэлээд намайг алж, чамайг амьд үлдээнэ. Чи өөрийгөө миний дүү охин гэж хэлээч. Тэгвэл чи надад өлзий болж чиний ачаар би амь мэнд үлдэнэ гэв. Абрамыг Египетэд хүрч ирэхэд египетчүүд эмэгтэйг нь маш үзэсгэлэнтэй болохыг харжээ. Фараоны түшмэд ч түүнийг хараад Фараонд магтсанд тэр бүсгүйг Фараоны ордонд хүргэжээ. Фараон тэр бүсгүйн төлөө Абрамд бог мал, үхэр, эр эм илжиг, боол, шивэгчин, тэмээ өгч, түүнийг сайхан байлгав. Абрамын эхнэр Сараигаас болж Фараон хийгээд түүний гэр бүлийнхнийг ЭЗЭН хүндээр цохив. Тэгэхэд Абрамыг Фараон дуудаж —Чи яаж байгаа юм бэ? Чи юунд түүнийг эхнэрээ гэж надад хэлсэнгүй вэ? Чи түүнийг миний дүү охин гэж юунд хэлсэн юм бэ? Тиймээс түүнийг би эхнэрээ болгож авсан юм. Эхнэр чинь энэ байна, одоо түүнийгээ аваад яв гэв. Фараон энэ тухай хүмүүстээ тушаасанд тэд Абрамыг эхнэртэй нь, хамаг эд юмстай нь явуулав.

Эхлэл 12:10-20 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна