Эхлэл 11:27-32

Эхлэл 11:27-32 АБ2013

Терагийн уг угсаа ийм билээ. Тера нь Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлж, Харан нь Лотыг төрүүлжээ. Харан нь эцэг Терагаас өмнө өөрийн төрсөн газар Халдеин Урт үхэв. Тэгээд Абрам, Нахор нар эхнэр авцгаажээ. Абрамын эхнэр нь Сараи, Нахорын эхнэр нь Хараны охин Милка байв. Милкагийн болон Искагийн эцэг нь Харан билээ. Сараи хүүсэр байсан учир үр хүүхэдгүй байлаа. Тера өөрийн хүү Абрам, Хараны хүү, өөрийн ач хүү Лотыг өөрийн бэр, Абрамын эхнэр Сараи нарын хамт авч Халдеин Ураас Канаан нутгийг зорин хөдлөөд, Харанд ирж тэндээ суужээ. Тера хоёр зуун тав наслаад, Харанд үхэв.

Эхлэл 11:27-32-д зориулсан видео