Эхлэл 10:1-32

Эхлэл 10:1-32 АБ2013

Ноагийн хөвгүүд болох Шем, Хам, Иафет нарын уг угсаа ийм билээ. Үерээс хойш тэд хөвгүүд төрүүлэв. Иафетын хөвгүүд нь Гомер, Магог, Мадаи, Иаван, Тубал, Мешех, Тирас нар, Гомерын хөвгүүд нь Ашкеназ, Рифат, Тогарма нар билээ. Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Роданим нар юм. Тэд өөр өөрсдийн хэл яриа, ургуудаараа мөн улс үндэстнээрээ далайн эрэг орчмын газар нутгаар тус тусдаа оршин суужээ. Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар юм. Кушийн хөвгүүд нь Себа, Хавила, Сабта, Раама, Сабтека нар юм. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар юм. Куш нь Нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ. Тэрээр ЭЗЭНий өмнө чадалтай анчин байв. Тиймээс “ЭЗЭНий өмнө чадалтай анчин Нимрод шиг” гэсэн яриа бий болжээ. Түүний хаанчлал нь Шинарын газар нутаг дахь Бабел, Ерех, Аккад, Калнегаас эхэлжээ. Тэрээр тэр нутгаасаа Ассирид хүрч очоод, Ниневе, Рехобот-Ир, Кала мөн Ниневе Кала хоёрын хоорондох Ресен хэмээх их хотыг байгуулжээ. Мизраимаас луд, анам, лехаб, нафтух, патрус, каслу, кафторчууд гарсан юм. Тэднээс филистчүүд гарчээ. Канаан нь ууган хүү Сидон болон Хитийг төрүүлээд мөн иебус, амори, гиргаш, хиви, арки, сини, арвад, земар ба хаматчуудыг төрүүлжээ. Түүний дараа Канааны ургууд өргөнөөр тархав. Канааны хил хязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ. Тэдгээр нь ураг, хэл аялгуу, газар нутаг болон үндэс угсаагаараа Хамын үр удмынхан болой. Иафетын ах Шем нь Еберийн бүх үр удмын өвөг агаад түүнд мөн хүүхдүүд төржээ. Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арпахшад, Луд, Арам нар билээ. Арамын хөвгүүд нь Уз, Хул, Гетер, Маш нар билээ. Арпахшад нь Шелаг, Шела нь Еберийг төрүүлжээ. Еберт хоёр хөвгүүн төрсөн бөгөөд нэг нь дэлхий хуваагдах тэр үед төрсөн учир түүнд Пелег гэдэг нэр өгчээ. Түүний дүүгийн нэр нь Иоктан билээ. Иоктан нь Алмодад, Шелеф, Хазармавет, Иера, Хадорам, Узал, Дикла, Обал, Абимаел, Шеба, Офир, Хавила, Иобаб нарыг төрүүлсэн бөгөөд эд цөм Иоктаны хөвгүүд ажээ. Тэдний оршин суух газар нь Мешагаас эхлээд Сефар хүрэх замын зүүн талын уулс болно. Тэдгээр нь ураг, хэл аялгуу, газар нутаг болон үндэс угсаагаараа Шемийн үр удмынхан болой. Тэд уг угсааныхаа дагуу улс үндэстнээрээ Ноагийн ургууд юм. Үер болсноос хойш эднээс газар дэлхий дээр үндэстнүүд тархжээ.

Эхлэл 10:1-32-д зориулсан видео