Галат 2:18-20

Галат 2:18-20 АБ2013

Гэхдээ, хэрэв би нэгэнт устгасан юмаа дахиж босговол зөрчигч гэж өөрийгөө баталж байгаа хэрэг болно. Учир нь Бурханд амьд байхын тулд би хуульд хуулиар үхсэн. Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.