Галат 2:11-14

Галат 2:11-14 АБ2013

Харин Кефийг Антиохт ирэхэд би түүнийг нүүрэн дээр нь эсэргүүцэв. Учир нь тэр буруутан болоод байлаа. Иаковын хэдэн хүнийг ирэхээс өмнө харийнхантай хооллодог байсан атлаа тэднийг ирэхэд тэр хозлуулагсдаас цэрвэж, харийнхнаас холдон зай барьсан юм. Бусад иудейчүүд ч түүний хамт хоёр нүүр гаргацгаасан. Түүнчлэн Барнаб хүртэл хоёр нүүрт байдалд нь автсан юм. Харин би сайнмэдээний үнэнээр цэх шулуун явахгүй байгаа тэднийг хараад, бүгдийн өмнө Кефт “Чи иудей байж, иудей шиг биш, харин харьтан шиг амьдардаг атлаа яагаад харийнхныг иудейн маягаар амьдар гэж албадна вэ?” гэж хэлсэн.