Галат 1:1-5

Галат 1:1-5 АБ2013

Хүмүүсээс бус, хүнээр ч бус, харин Есүс Христээр мөн Түүнийг үхэгсдээс амилуулсан Эцэг Бурханаар элч болсон Паул би бас надтай хамт буй ах дүүс бүгдээс Галатын чуулгануудад. Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл хийгээд амар амгалан нь та нарт байх болтугай. Бидний Бурхан бөгөөд Эцэгийн хүслээр одоогийн ёрын муу энэ үеэс биднийг гэтэлгэхийн тулд бидний нүглийн учир Есүс Христ Өөрийгөө өгсөн юм. Алдар нь үеийн үед Бурханд байх болтугай. Амен.