Езра 3:10-13
Езра 3:10-13 АБ2013
Барилгачид ЭЗЭНий сүмийн суурийг тавихад, Израилийн хаан Давидын заавар ёсоор ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмрөгөө өмсөн бүрээтэйгээ, левичүүд, Асафын хөвгүүд цан барин зогсоцгоов. Тэд ЭЗЭНийг магтан талархал өргөж —Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний энэрэл хайр Израиль дээр мөнхөд байдаг гэж дуулцгаав. ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан тул бүх хүн ЭЗЭНийг магтахдаа чанга дуугаар уухайлцгаав. Тахилчид, левичүүд болон эцгүүдийн бүлийн тэргүүнүүдээс анхны өргөөг харсан настайчууд энэ өргөөний суурь тавигдахыг нүдээр үзээд чанга дуугаар уйлцгааж байхад харин олонх нь баярлан шуугьж байв. Чимээ нь алсад сонсогдтол ард олон чанга дуугаар шуугьж байсан учир хүмүүсээс хэн ч баяр хөөрийн шуугианаас хүмүүсийн уйлах дууг ялгаж чадахгүй байв.