Езра 3
3
Иерусалимд мөргөл сэргэсэн нь
1Долдугаар сар болоход Израилийн хөвгүүд хот хотдоо байсан бөгөөд ард түмэн бүгд нэг хүн мэт Иерусалимд цуглацгаав. 2Тэгэхэд Иозадакийн хүү Иешуа ба түүний ах дүү тахилч нар болон Шеалтиелийн хүү Зеруббабел ба түүний ах дүү нар босож, Бурханы хүн Мосегийн хуульд бичигдсэн ёсоор шатаалт тахилыг дээр нь тахихын тулд Израилийн Бурханы тахилын ширээг босгов.#Гэт 27:1 3Тэд хөрш нутгийн хүмүүсээс айж,#3:3 байсан учраас тахилын ширээг суурин дээр нь байрлуулаад, түүн дээрээ ЭЗЭНд шатаалт тахилуудыг өглөө, орой тахив.#Тоо 28:1–8 4Тэд Майхан баярыг бичигдсэн ёсоор тэмдэглэн, өдөр бүрийн тогтоосон тооны шатаалт тахилыг өдөр бүр шаардагдах хэмжээгээр зааврын дагуу тахив.#Тоо 29:12–38 5Үүний дараагаас байнгын шатаалт тахил тахижээ. Шинэ сар ба ЭЗЭНий тогтоосон бүх ариусгагдсан баярын тахилга болон ЭЗЭНд сайн дурын өргөл өргөсөн хүн бүрийн тахилыг өргөв.#Тоо 28:11—29:39 6Долдугаар сарын эхний өдрөөс тэд ЭЗЭНд шатаалт тахилыг тахиж эхлэв. Харин ЭЗЭНий сүмийн суурь хараахан тавигдаагүй байлаа.
7Дараа нь тэд чулуучид ба мужаануудад мөнгө өгч, Персийн хаан Корешийн тэдэнд олгосон зөвшөөрлөөр Ливанаас хуш моддыг Иоппа дахь далай уруу авчруулахаар идээ, ундаа, тосыг сидончуудад болон тирчүүдэд өгөв.
ЭЗЭНий өргөөний суурийг тавив
8Иерусалим дахь Бурханы өргөөнд ирсний хоёрдугаар оны хоёрдугаар сард Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа болон тэдний бусад ах дүү тахилч нар ба левичүүд мөн олзлогдлоос Иерусалимд ирцгээсэн бүх хүн уг ажлыг эхэлсэн бөгөөд ЭЗЭНий өргөөний ажлыг хянуулахаар хорь болон түүнээс дээш насны левичүүдийг томилов. 9Тэгээд Иешуа, түүний хөвгүүд болон ах дүү нар, Кадмиел болон түүний хөвгүүд, Иудагийн#3:9 эсвэл Ходавиа (2:40 үз.) хөвгүүд, Хенададын хөвгүүд өөрсдийнхөө хөвгүүд болон ах дүү левичүүдтэй хамт Бурханы өргөөн дэх ажилчдыг хянахаар нэг хүн мэт зогсоцгоов. 10Барилгачид ЭЗЭНий сүмийн суурийг тавихад, Израилийн хаан Давидын заавар ёсоор ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмрөгөө өмсөн бүрээтэйгээ, левичүүд, Асафын хөвгүүд цан барин зогсоцгоов.#1Шс 25:1 11Тэд ЭЗЭНийг магтан талархал өргөж
—Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний энэрэл хайр Израиль дээр мөнхөд байдаг гэж дуулцгаав. ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан тул бүх хүн ЭЗЭНийг магтахдаа чанга дуугаар уухайлцгаав.#1Шс 16:34; 2Шс 5:13, 7:3; Дуу 100:5, 106:1, 107:1, 118:1, 136:1; Иер 33:11 12Тахилчид, левичүүд болон эцгүүдийн бүлийн тэргүүнүүдээс анхны өргөөг харсан настайчууд энэ өргөөний суурь тавигдахыг нүдээр үзээд чанга дуугаар уйлцгааж байхад харин олонх нь баярлан шуугьж байв. 13Чимээ нь алсад сонсогдтол ард олон чанга дуугаар шуугьж байсан учир хүмүүсээс хэн ч баяр хөөрийн шуугианаас хүмүүсийн уйлах дууг ялгаж чадахгүй байв.
Одоогоор Сонгогдсон:
Езра 3: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.