Езекиел 4

4
Иерусалимын бүслэлтийг дүрслэв
1Одоо хүний хүү чи өөртөө нэг шавар тоосго авч, өөрийнхөө өмнө тавиад, түүн дээр нэгэн хотыг, Иерусалимыг сийлэгтүн. 2Тэгээд түүний эсрэг бүслэлт байгуулж, бүслэх цамхаг барьж, овоолго далан босгон, хуарангуудыг байгуулж, түүнийг тойруулаад хэрэм эвдэгчийг байрлуул. 3Дараа нь төмөр тавгийг авч, түүнийг хот ба өөрийнхөө хооронд төмөр хэрэм мэт босгож, энэ хотыг бүсэлж, түүнийг хүрээлж буйтай адил нүүрээ түүнд чиглүүл. Израилийн гэрт өгөх тэмдэг энэ юм. 4Ингээд чи зүүн талаараа хэвтэж, Израилийн гэрийн хилэнцийг тэр тал дээр тавь. Хажуулдан хэвтэх хоногийнхоо тоогоор чи тэдний хилэнцийг үүрнэ. 5Учир нь хилэнцийнх нь жилүүдэд дүйцүүлэн гурван зуун ерэн хоногийг Би чамд товлосон. Ийнхүү чи Израилийн гэрийн хилэнцийг үүрэх болой. 6Чи үүнийг дуусгаад хоёр дахь удаагаа, баруун талаараа хэвтэж, Иудагийн гэрийн хилэнцийг үүрэгтүн. Би нэг жилийг нэг хоног болгон чамд дөчин хоногийг товлов. 7Тэгээд чи Иерусалимын бүслэлт уруу нүүрээ чиглүүлж, нүцгэн гараа сунган түүний эсрэг эш үзүүл. 8Одоо харагтун. Би чамайг олсоор хүлэх болно. Ингэснээр чи бүслэлтийн хоногуудыг дуусгах хүртэл нэг талаас нөгөө тийш эргэж чадахгүй болно.
9Гэвч чиний хувьд, буудай, арвай, вандуй, зармаг, хар будаа, хөц будааг авч, тэдгээрийг нэгэн саванд хийж, түүгээр өөртөө талх хий. Чи хажуулдан хэвтэх хоногуудын тоогоор, гурван зуун ер хоногийн турш түүнийг идэх ёстой. 10Идэх хүнс чинь жингээрээ хоногт хорин шекел байх ёстой. Чи үүнийг хэд хэд хуваан идэх ёстой. 11Уух ус чинь хэмжээгээрээ хинийн зургааны нэг байж, чи үүнийг хэд хэд хуваан уух ёстой. 12Чи үүнийг арвайн бин мэт болгож, нүднийх нь өмнө хүний баасаар шарж ид гэв. 13Тэгээд ЭЗЭН
—Ийнхүү Би тэднийг цөлөх үндэстнүүдийн дунд Израилийн хөвгүүд бузар хүнсээ идэх#4:13 бузар хүнс: Мосегийн хуулиар зарим төрлийн амьтны махыг идэх нь бузар агаад бузартсан гэж тооцогдоно. (Лев 11-р бүлэг). болно гэж айлдав. 14Дараа нь би
—Аяа, Эзэн БУРХАН. Харагтун, сэтгэл минь хэзээ ч бузартаагүй. Би залуу наснаасаа эдүгээ хүртэл үхдэл юмуу сэглүүлж тасчуулсныг хэзээ ч идсэнгүй. Мөн цэвэр бус мах миний аманд ороогүй гэв. 15Тэгээд Тэр надад
—Хар, би чамд хүний баасны оронд үхрийн аргалыг өгье. Чи түүгээр талхаа бэлдэгтүн гэв. 16Тэгээд Тэр надад
—Хүний хүү, харагтун, Би Иерусалимд хүнсний нөөцийг үгүй болгох гэж байна. Тэд талхыг жинлэн зовнилтойгоор идэж, усыг хэмжиж хиртхийлт дор уух болно. 17Талх, ус хомс болно. Тэд бие биенээ хиртхийн харж хилэнц дотроо турж эцнэ.

Одоогоор Сонгогдсон:

Езекиел 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна