Езекиел 3:1-11

Езекиел 3:1-11 АБ2013

Тэгээд Тэр надад —Хүний хүү, өмнөх юмаа ид. Энэ хуйлмал номыг идээд явж, Израилийн гэрт мэдүүл гэв. Тиймээс би амаа нээж, Тэр надад энэ хуйлмал номыг идүүлсэн. Тэр надад —Хүний хүү, Миний чамд өгч буй энэ хуйлмал номыг ходоодондоо хийж, гэдсээ цатгагтун гэв. Тэгээд би түүнийг идсэнд тэр нь миний аманд бал мэт чихэрлэг байв. Тэгээд Тэр надад —Хүний хүү, Израилийн гэр уруу очиж үгсээр минь тэдэнд хэл. Чи, ойлгомжгүй яриатай эсвэл хэцүү хэлтэй ард түмэн уруу илгээгдээгүй. Харин Израилийн гэр уруу илгээгдэж байна. Чи үгийг нь ойлгож чадахгүй, ойлгомжгүй яриатай эсвэл хэцүү хэлтэй олон ард түмэн уруу илгээгдэж буй бус, харин чамайг сонсох ёстой хүмүүс уруу Би чамайг илгээсэн. Гэсэн ч Израилийн гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно. Үнэхээр Израилийн хамаг гэр зөрүүд, гөжүүд юм. Харагтун, Би нүүрийг чинь тэдний нүүр адил хатуу болгон духыг чинь тэдний дух адил хатуу болгосон. Би духыг чинь цахиураас ч хатуу, алмаас мэт болгосон. Тэд хэдийгээр тэрслүү гэр боловч тэднээс бүү ай, өмнө нь бүү сүрд гэв. Тэгээд Тэр надад —Хүний хүү, Миний чамд хэлэх бүх үгийг минь чи зүрхэндээ авч, чихээрээ сонс. Цөлөгдөгсөд уруу, ард түмнийхээ хөвгүүд уруу явж тэдэнд ярь. Тэд сонссон ч, эс сонссон ч “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна” гэж тэдэнд хэл гэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна