Езекиел 26

26
Тирийн эсрэг үгс
1Арван нэгдүгээр оны, тэр сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж#Иса 23:1–18; Иое 3:4–8; Амо 1:9–10; Зех 9:1–4; Мт 11:21–22; Лк 10:13–14
2Хүний хүү чи, Тир нь Иерусалимын тухай “Ха-ха, ард түмнүүдийн дааман хаалга нь эвдэрсэн. Тэр нь надад нээгдэв. Тэр нь балгас болж байхад би дүүргэгдэнэ” хэмээсэн. 3Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Тир ээ. Би чиний эсрэг байна. Тэнгис нь давалгаагаа туун авчирдаг шиг Би олон улсыг чиний эсрэг авчрах болно. 4Тэд Тирийн хэрмийг эвдэж, түүний цамхгуудыг нураана. Би түүний нурангийг түүний дээрээс хусаж, түүнийг нүцгэн хад болгоно. 5Тир нь тэнгисийн дунд тор тавих газар болно. Учир нь Би айлдсан гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Тэр нь үндэстнүүдийн олз болно. 6Мөн эх газарт буй түүний охид илдэнд алагдаж, тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 7Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. Харагтун, Би умардаас хаадын хаан Вавилоны хаан Небухаднезарыг морь, тэрэгт цэрэг, морин цэрэг, агуу их цэрэгтэй нь хамт Тирт авчрах болно. 8Тэр нь эх газарт буй охидыг чинь илдээр ална. Тэр чиний эсрэг бүслэлтийн хэрмийг хийж, далан байгуулж, чиний эсрэг халхавч бамбайг босгоно. 9Хэрэм эвдэгчийнхээ цохилтыг тэр чиний хэрмийн эсрэг чиглүүлж, цамхгуудыг чинь тэр сүхээрээ эвдэх болно. 10Тоо томшгүй олон морьдынх нь босгосон тоос чамайг хучна. Нурсан хотод орж буй хүн шиг тэр чиний хэрмийн гулдан хаалгаар ороход морьтон, дугуй, тэрэгт цэргийн чимээгээр хэрэм чинь доргих болно. 11Морьдынхоо туурайгаар тэр хамаг гудамжийг чинь талхлах болно. Тэр ард түмнийг чинь илдээр ална. Хүчирхэг багананууд чинь газарт унана. 12Тэд баялгийг чинь дээрэмдэж, эд барааг олзолж, хэрмүүдийг чинь нураан тохилог байшингуудыг чинь эвдэж, чиний чулуу, дүнз, нурангийг усанд хаях болно. 13Тиймээс Би дуунуудын чинь аялгууг тасалж, босоо ятгын дуу ч цаашид сонсогдохгүй.#Илч 18:22 14Би чамайг нүцгэн хад болгоно. Чи тор тавих газар болно. Чамайг дахин босгохгүй. Учир нь ЭЗЭН Би айлдсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 15Эзэн БУРХАН Тирт ингэж айлдаж байна. «Шархдагсад ёолж, хот дунд чинь аллага үргэлжилж байхад нурж унах чимээгээр чинь тэнгисийн эргүүд чичрэхгүй гэж үү? 16Тэгээд тэнгисийн бүх ноён сэнтийнээсээ бууж, нөмрөгөө тайлж, хатгамалт хувцаснуудаа хуу татна. Тэд айдсаар хувцаслан шороон дээр сууна. Тэд мөч бүрд чичирч, чамайг харан хиртхийнэ.#Илч 18:9–10 17Тэд чиний тухай гашуудлын дууг эхэлж, чамд
Суурьшсан нэгэн,
Тэнгист хүчирхэг байсан
нэр цуутай хот оо!
Айдсаа бүх оршин суугч дээрээ тохсон
Тэр нэгэн, чи далайгаас яаж устсан бэ?
18Эдүгээ чамайг нуран унах өдөрт
Тэнгисийн эргүүд чичирнэ.
Тийм ээ, өнгөрөхийг чинь хараад тэнгисийн эргүүд айх болно гэх болно.
19Учир нь Эзэн БУРХАН айлдаж байна. Би чамайг оршин суугчгүй хотууд мэт эзгүйрсэн хот болгох үед Би чиний дээр оёоргүй гүнийг гаргаж, их уснууд чамайг бүрхэх үед 20Би чамайг эртний хүмүүс уруу нүхэнд орогсодтой хамт доошоо унагана. Чамайг энд оршин суулгахгүйн тулд Би чамайг нүхэнд орогсодтой хамт, эртний зэлүүд нутаг мэт газрын гүн хэсгүүдэд суулгана. Харин чи амьдын газарт үл өндөлзөх болно. 21Би чиний дээр айдас авчирч, чи хойшид байхаа болино. Чамайг хайх боловч дахин хэзээ ч чи олдохгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.#Илч 18:21

Одоогоор Сонгогдсон:

Езекиел 26: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү