Езекиел 22

22
Цуст хот
1Дараа нь ЭЗЭНий үг надад ирж
2Хүний хүү, чи шүүх үү, цуст хотыг чи шүүх үү? Тийн аваас түүнд бүх жигшүүрийг нь мэдүүл. 3Чи хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Төвдөө цусыг урсгаж, бузарлагдахын тулд өөрийнхөө эсрэг шүтээнүүдийг үйлддэг хот оо! Цаг чинь ирэв. 4Чи урсгасан цусаараа яллагдаж, үйлдсэн шүтээнүүдээрээ өөрийгөө бузарлав. Чи өдрүүдээ ойртуулж, жилүүддээ хүрч ирэв. Тиймээс Би чамайг үндэстнүүдэд тохуурхуулж, хамаг газарт шоолуулах болно. 5Нэрээ бузарласан хийгээд үймээн самуун ихтэй чамайг чиний ойр байгч ч, хол байгч нь ч шоолох болно. 6Харагтун, эрх мэдлийнхээ хэрээр цус урсгах гэсэн Израилийн захирагчид дунд чинь байсан. 7Дунд чинь эцэг эхийг үл тоомсорлов. Дунд чинь ирмэл хүмүүсийг тэд дарласан. Дунд чинь өнчин, бэлэвснийг тэд буруутгасан.#Гэт 20:12, 22:21–22; Дх 5:16, 24:17 8Чи ариун юмсыг минь жигшиж, Амралтын өдрүүдийг минь буртаглав.#Лев 19:30, 26:2 9Дунд чинь цусанд улайрсан алуурчид байж, дунд чинь тэд уулын өндөрлөгт идэцгээв. Дунд чинь булай завхайрлыг тэд үйлдэв. 10Дунд чинь тэд эцгүүдийнхээ нүцгэнийг#22:10 хойд эхтэйгээ нөхөцсөн гэсэн утгатай. ил гаргажээ. Дунд чинь тэд сарын тэмдгийн бузартлаар бузартсан эмийг хүчирхийлэв.#Лев 18:7–20 11Нэг нь хөршийнхөө эхнэртэй жигшүүрт хэргийг үйлдэж, нөгөө нь завхайран бэрээ бузарлажээ. Дунд чинь нөгөө нь чиний дотор эцгийнхээ охиныг буюу эгч дүүгээ хүчирхийлэв. 12Дунд чинь тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү, ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.#Гэт 22:25, 23:8; Лев 25:36–37; Дх 16:19, 23:19 13«Одоо харагтун, чиний олж авсан шударга бус ашиг, дунд чинь буй цус урсгалтыг Би мутраараа цохих болно. 14Би чиний эсрэг үйлдэх өдрүүдэд зүрх чинь тэсэж, гар чинь хүчтэй байж чадах уу? ЭЗЭН Би айлдсан л бол үйлдэнэ. 15Би чамайг үндэстнүүдийн дунд цацаж, Би чамайг улсуудаар тарааж, Би бузрыг чинь чамаас шатаана. 16Чи өөрийгөө үндэстнүүдийн нүдний өмнө бузарлаж, Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэв.
17ЭЗЭНий үг надад ирж
18Хүний хүү, Израилийн гэр Надад бохир хольц боллоо. Зууханд байгч мөнгөний хольц нь хүрэл, тугалга, төмөр, хар тугалга эд бүгд юм. 19Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Та нар бүгд хольц болсон учир харагтун, Би та нарыг Иерусалимын голд цуглуулах гэж байна. 20Мөнгө, хүрэл, төмөр, хар тугалга, тугалгыг галаар хөөрөгдөн хайлуулахаар зууханд цуглуулдаг шиг Би уур, хилэнгээрээ та нарыг цуглуулж, тэнд хайлуулна. 21Би та нарыг цуглуулж, хилэнгийнхээ галаар хөөрөгдөх бөгөөд та нар үүн дотор хайлна. 22Мөнгө зуухан дотор хайлдаг шиг та нар үүн дотор хайлах болно. Тэгээд ЭЗЭН Би та нарын дээрээс хилэнгээ цутгасан гэдгийг та нар мэдэх болно.”
23ЭЗЭНий үг надад ирж
24Хүний хүү, түүнд хэл. “Чи зэвүүцлийн өдөрт цэвэршээгүй, хураар услагдаагүй газар юм.” 25Тэнд олзоо зулгааж буй архирагч арслан адил түүний голд түүний ноёдын хуйвалдаан байна. Тэд амиудыг залгисан. Тэд эрдэнэс, үнэт зүйлсийг авчихсан. Тэд түүний голд бэлэвсэн эхнэрүүдийг олноор бий болгов. 26Түүний тахилч нар хуулийг минь зөрчиж, ариун юмсыг минь буртаглав. Тэд ариун, жигшүүрийг хооронд нь эс ялган бузар, цэврийн ялгааг заасангүй. Тэд Амралтын өдрүүдээс минь нүдээ нууж, Би дунд нь жигшигдлээ.#Лев 10:10 27Түүний дотор ноёд нь цус урсган шударга бус ашиг олохын тулд амиудыг устгаснаараа олзоо зулгааж буй чононууд адил юм. 28Эш үзүүлэгчид нь хуурамч үзэгдлийг үзэж, тэдний төлөө худлыг урьдчилан хэлж, ЭЗЭН айлдаагүй атал “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна” гэж хэлснээрээ тэдэнд шохой түрхэв. 29Газрын ард түмэн дарлалыг үйлдэж, дээрэм тонуул хийж, ядуу, үгээгүй хүмүүсийг буруутгаж, ирмэл хүмүүсийг шударга бусаар дарлав. 30Би үүнийг устгахгүйн тулд энэ нутгийн төлөө Миний өмнө цоорхойд зогсож, хэрмийг барих хүнийг дундаас нь хайсан боловч ганцыг ч олсонгүй. 31Тийнхүү Би дээрээс нь зэвүүцэлээ асгалаа. Би уурынхаа галаар тэднийг шатаалаа. Тэдний явдлыг Би толгой дээр нь хариу болгон буулгав гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Одоогоор Сонгогдсон:

Езекиел 22: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна