Езекиел 2

2
Хуйлмал номын үзэгдэл
1Тэгээд Тэр надад
—Хүний хүү, хөл дээрээ босогтун, Би чамтай ярина гэв. 2Түүнийг ярьж байх зуур над уруу Сүнс орж, намайг хөл дээр минь босгов. Тэр надад айлдахыг би сонсов. 3Тэр надад
—Хүний хүү, Би чамайг Израилийн хөвгүүд уруу, Миний эсрэг тэрсэлсэн тэрслүү ард түмэн уруу илгээж байна. Тэд ч, эцэг өвгөд нь ч энэ өдрийг хүртэл Миний эсрэг тэрсэллээ. 4Зөрүүд, гөжүүд хүүхдүүд болох тэдэн уруу Би чамайг илгээж байна. Чи тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдсан” гэж хэл. 5Тэдний хувьд, тэд тэрслүү гэр тул сонссон ч, эс сонссон ч дунд нь эш үзүүлэгч байсан гэдгийг тэд мэдэх болно. 6Хүний хүү, тэднээс бүү ай. Хэдийгээр өргөст халгай, сундуу чамтай хамт байж, чи хилэнцэт хорхойнууд дээр суулаа ч тэд тэрслүү гэр тул үгсээс нь чи бүү ай, царайнаас нь чи бүү эмээ. 7Тэд сонссон ч, эс сонссон ч чи үгсийг минь тэдэнд хэлэх ёстой. Учир нь тэд тэрслүү юм. 8Одоо хүний хүү чи, Миний чамд айлдаж буй зүйлийг сонс. Тэрхүү тэрслүү гэрийн адил бүү тэрслүү бай. Амаа нээж, Миний чамд өгч буй юмыг ид гэв. 9Тэгээд намайг харахад, үзэгтүн, миний зүг мутар сунгагдан түүний дотор нэгэн хуйлмал ном байв.#Илч 5:1 10Тэр үүнийг миний урд дэлгэхэд энэ нь ар өвөргүй бичигдсэн байх агаад түүн дээр гашуудал ёолоон ба халаглаан бичигдсэн байв.

Одоогоор Сонгогдсон:

Езекиел 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү