Езекиел 18:1-9

Езекиел 18:1-9 АБ2013

Дараа нь ЭЗЭНий үг надад ирж — Израилийн газрын тухай “Эцгүүд гашуун усан үзэм иджээ. Харин хүүхдүүдийн нь шүд мохоо ажээ” хэмээх энэхүү зүйр үгээр зүйрлэснээрээ та нар юуг хэлэх гэв? Би амьд! Энэ зүйр үгээр Израилийг та нар дахин зүйрлэхгүй гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Харагтун, бүх амь Минийх юм. Эцгийн амь хөвгүүний амь адилхан Минийх юм. Нүглийг үйлдэгч амь үхэх болно. Харин хүн зөвт агаад шударга зөвийг үйлдэж, уулан дээр үл идэн Израилийн гэрийн шүтээнүүд уруу нүдээ өргөдөггүй, хөршийнхөө эхнэрийг бузарладаггүй, сарын тэмдгийнх нь үед эхнэртээ хүрдэггүй, ямар ч хүнийг үл дарлан, харин өртөнд барьцааг нь буцааж өгдөг, дээрэм тонуул хийдэггүй, харин өлссөн хүнд талхаа өгч, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг, хүүтэй зээлүүлдэггүй мөн өсгөж авдаггүй, гараа гажуудлаас татаж, хүн хүний хооронд үнэн шүүлтийг гүйцэлдүүлдэг, үнэнээр үйлдэн зарлигуудаар минь алхаж, тогтоолуудыг минь сахидаг аваас тэрээр зөвт нэгэн бөгөөд заавал амьд үлдэнэ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна