Езекиел 15:2-6

Езекиел 15:2-6 АБ2013

Хүний хүү, усан үзмийн мод бусад модноос, усан үзмийн мөчир ойн моддын дундаас юугаараа давуу билээ? Ямар нэгэн зүйл хийхээр үүнээс мод авч чадах уу? Юм өлгөх дэгээг ч болов үүнээс авч болох уу? Хэрвээ энэ нь түлээ болж галд хаягдан, хоёр үзүүр нь галд шатаад, дунд хэсэг нь нүүрс болсон байвал энэ ямар нэгэн юманд хэрэг болох уу? Харагтун, бүтэн байхад нь түүгээр юу ч хийдэггүй байтал тэгэх тусмаа галд шатаж, нүүрс болсон бол ямар нэг юм түүгээр хийж болно гэж үү? Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. Галд түлээ болгож Миний өгсөн, ойн моддын дундах усан үзмийн мод адил тийнхүү Би Иерусалимын оршин суугчдыг хаясан.