Гэтлэл 40:34-38

Гэтлэл 40:34-38 АБ2013

Тэгтэл уулзалтын майхныг үүл бүрхэн ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэлээ. ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэж, дээр нь үүл багшран суусан тул Мосе уулзалтын майханд орж чадахгүй байв. Асрын дээрээс үүл өргөгдөх бүрд Израилийн хөвгүүд аян замдаа хөдлөн, харин үүл дээш өргөгдөхгүй бол дээш өргөгдөх өдрийг нь хүртэл тэд хөдөлдөггүй байлаа. Учир нь бүх аян замынх нь туршид Израилийн бүх гэрийн нүдэн дээр ЭЗЭНий үүл өдөр нь асрын дээр байж, шөнө нь түүн дээр гал үзэгддэг байв.

Video for Гэтлэл 40:34-38