Гэтлэл 36:1-7

Гэтлэл 36:1-7 АБ2013

Ариун газрын үйлчлэлийн бүх төрлийн ажлыг хэрхэн гүйцэтгэхийг мэдэх мэргэн ухаан, ойлголтыг ЭЗЭНээс авсан Безалел, Охолиаб, мөн ур авьяаст хүн болгон ЭЗЭНий тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэхээр болов. Тэгээд Безалел, Охолиаб болон ЭЗЭН зүрхэнд нь мэргэн ухаан өгсөн хүн болгоныг буюу зүрх нь хөдөлсөн бүхнийг урлал хийхээр ир хэмээн Мосе дуудав. Тэгээд ариун газрыг хийх үйлчлэлийн ажлыг гүйцэтгэхэд зориулж Израилийн хөвгүүдийн авчирсан бүх хандивыг тэд Мосегээс хүлээн авлаа. Өглөө бүр хүмүүс түүнд сайн дурын өргөлүүд авчирсаар байлаа. Ариун газрын бүх ажлыг хийж байсан урчууд бүгд тусбүр хийж байсан ажлаасаа ирцгээж, Мосетэй ярин —Хийгтүн гэж ЭЗЭНий тушаасан ажил үйлчлэлд хүрэх хэрэгцээнээс илүүг ард түмэн авчирч байна гэв. Тиймээс Мосе тушаасан ба хуаран даяар —Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ямар ч хүн цаашид ариун газрын хандивт юу ч бүү хийтүгэй гэж тунхаглав. Ийнхүү ард түмний авчрахыг нь болиулав. Учир нь тэдэнд байсан зүйлс нь хүрэлцээтэй бөгөөд бүх ажлыг дуусгахад хангалттай илүү байв.

Video for Гэтлэл 36:1-7