Гэтлэл 34:33-35

Гэтлэл 34:33-35 АБ2013

Мосе тэдэнтэй ярьж дуусаад нүүрэн дээрээ бүтээлэг тавив. Харин ЭЗЭНтэй ярихаар өмнө нь очих болгондоо Мосе гарах хүртэлээ бүтээлгээ авдаг байлаа. Тэр гарч ирээд юу тушаасныг Израилийн хөвгүүдэд ярих үед Израилийн хөвгүүд Мосегийн царайг хардаг байсан бөгөөд нүүрнийх нь арьс гэрэлтэж байдаг байв. ЭЗЭНтэй ярилцахаар орох хүртэлээ Мосе нүүрээ дахин бүтээдэг байв.