Гэтлэл 34:29-35

Гэтлэл 34:29-35 АБ2013

Мосе Синаи уулнаас бууж ирж байв. Түүнийг бууж ирж байхад гэрчлэлийн хоёр хавтан гарт нь байв. Түүнтэй ярьснаас болж нүүрнийх нь арьс гэрэлтсэнийг Мосе мэдсэнгүй. Тэр үед Аарон ба Израилийн хөвгүүд бүгд Мосег харахад, үзэгтүн, нүүрнийх нь арьс гэрэлтсэн байсан бөгөөд тэд түүнд ойртохоос эмээв. Мосе тэднийг дуудсанд Аарон, бас хотол түмний бүх удирдагч түүн дээр эргэн ирж, Мосе тэдэнтэй ярилцав. Дараа нь Израилийн хөвгүүд бүгд ойртон ирэв. Синаи уулан дээр ЭЗЭНээс өөрт нь айлдсан болгоныг Мосе тэдэнд тушаав. Мосе тэдэнтэй ярьж дуусаад нүүрэн дээрээ бүтээлэг тавив. Харин ЭЗЭНтэй ярихаар өмнө нь очих болгондоо Мосе гарах хүртэлээ бүтээлгээ авдаг байлаа. Тэр гарч ирээд юу тушаасныг Израилийн хөвгүүдэд ярих үед Израилийн хөвгүүд Мосегийн царайг хардаг байсан бөгөөд нүүрнийх нь арьс гэрэлтэж байдаг байв. ЭЗЭНтэй ярилцахаар орох хүртэлээ Мосе нүүрээ дахин бүтээдэг байв.

Гэтлэл 34:29-35-д зориулсан видео