Гэтлэл 34:27-29

Гэтлэл 34:27-29 АБ2013

Дараа нь Мосед ЭЗЭН —Чи энэ үгсийг бичиж ав. Учир нь энэ үгсийн дагуу Би чамтай болон Израильтай гэрээ байгуулсан билээ гэв. Мосе тэнд ЭЗЭНтэй хамт дөчин өдөр, дөчин шөнө байлаа. Тэр талх ч идсэнгүй, ус ч уусангүй. Тэрээр Арван Хууль буюу гэрээний үгсийг хавтангууд дээр бичив. Мосе Синаи уулнаас бууж ирж байв. Түүнийг бууж ирж байхад гэрчлэлийн хоёр хавтан гарт нь байв. Түүнтэй ярьснаас болж нүүрнийх нь арьс гэрэлтсэнийг Мосе мэдсэнгүй.

Video for Гэтлэл 34:27-29