Гэтлэл 33:17-23

Гэтлэл 33:17-23 АБ2013

ЭЗЭН, Мосед —Чиний хэлсэн энэ зүйлийг Би бас хийнэ. Учир нь чи Миний мэлмийд тааллыг олсон. Би чамайг нэрээр чинь мэддэг гэж айлдав. Тэгэхэд Мосе —Алдраа надад үзүүлээч, гуйж байна гэжээ. Тэр —Би бүх сайн сайхнаа өмнүүр чинь өнгөрүүлж, ЭЗЭНий нэрийг чиний өмнө тунхаглана. Би нигүүлсэх хүнээ нигүүлсэж, өрөвдөх хүнээ өрөвдөх болно гэв. Харин Тэр —Намайг хараад амьд үлдэж чадах хүн байхгүй тул чи Миний нүүрийг харж чадахгүй гэж айлдав. ЭЗЭН айлдахдаа —Харагтун, дэргэд минь нэгэн газар байна. Чи тэнд хадан дээр зогс. Миний алдар өнгөрөх үед Би чамайг хадны хөндийд оруулж, өнгөрөх хүртэлээ чамайг мутраараа халхална. Дараа нь Би мутраа авах бөгөөд чи Миний арыг харна. Харин Миний нүүр харагдахгүй гэв.

Video for Гэтлэл 33:17-23

Гэтлэл 33:17-23 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв