Гэтлэл 33:12-13
Гэтлэл 33:12-13 АБ2013
Дараа нь Мосе, ЭЗЭНд —Хараач, Та надад “Энэ ард түмнийг удирд” гэж айлддаг атлаа надтай хамт хэнийг явуулахаа надад мэдүүлээгүй. Гэтэл “Би чамайг нэрээр чинь мэднэ. Мөн чи Миний мэлмийд тааллыг олсон” гэж Та айлдсан. Одоо тэгэхлээр гуйж байна, хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол замуудаа надад мэдүүлээч. Тэгвэл би Таныг мэдэж, Таны мэлмийд тааллыг олох юм. Энэ үндэстэн Таны ард түмэн гэдгийг ч харгалзан үзээч гэв.