Гэтлэл 3:1-9

Гэтлэл 3:1-9 АБ2013

Мосе хадам эцэг Мидианы тахилч Иетрогийнхоо хонин сүргийг хариулж байв. Тэрээр сүргийг цөлийн араар тууж, Бурханы уул Хоребт хүрчээ. ЭЗЭНий тэнгэрэлч өргөст бутан дундаас галын дөлөн дунд түүнд үзэгдэв. Харагтун, бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа. Тэгээд Мосе —Бут яагаад шатахгүй байгаа энэ гайхамшигт үзэгдлийг очиж харъя байз гэлээ. Тэрээр харахаар эргэснийг ЭЗЭН үзсэн агаад бутан дундаас түүнийг Бурхан дуудан —Мосе! Мосе! гэсэнд тэрээр —Би энд байна гэж хэлэв. Тэгтэл —Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл гэж Тэр айлдав. Мөн —Чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан Би байгаа юм гэж айлдсанд Мосе, Бурханыг үзэхээс айж нүүрээ нуув. ЭЗЭН —Египетэд байгаа ард түмнийхээ зовлонг Би харж, ажлын даамлуудаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлон зүдүүрийг мэднэ. Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гаргаад канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү бал урссан сайхан уудам нутагт аваачихаар Би бууж ирлээ. Тэгээд одоо, харагтун, Израилийн хөвгүүдийн хашхираан Миний өмнө ирэв. Түүнчлэн тэднийг дарангуйлж байгаа египетчүүдийн дарангуйллыг ч Би харлаа.

Гэтлэл 3:1-9 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна