Гэтлэл 24:3-11

Гэтлэл 24:3-11 АБ2013

Мосе ирж, ЭЗЭНий бүх үг, бүх шийдвэрийг ард түмэнд дамжуулав. Ард түмэн бүгдээрээ нэгэн дуугаар —ЭЗЭНий айлдсан бүх үгийг бид даган биелүүлнэ гэж хариулцгаав. Мосе, ЭЗЭНий бүх үгийг бичиж тэмдэглэжээ. Тэгээд тэр өглөө эрт босож уулын бэлд тахилын ширээ бас Израилийн арван хоёр овогт зориулан арван хоёр чулууг босголоо. Израилийн хөвгүүдээс залуусыг тэр илгээж тэд шатаалт тахил бас залуу бухнуудаар эвийн тахил ЭЗЭНд өргөв. Мосе цусны хагасыг нь авч савнуудад хийн хагасыг нь тахилын ширээн дээгүүр сүрчив. Тэгээд Мосе гэрээний номыг авч ард түмэнд уншиж сонсгов. Тэд —ЭЗЭНий айлдсан бүгдийг бид даган биелүүлж, дуулгавартай байх болно гэцгээв. Тиймээс Мосе цусыг авч ард түмний дээгүүр сүрчин —Үзэгтүн, энэ бүх үгийн дагуу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний цус юм гэв. Дараа нь Мосе, Аарон, Надаб, Абиху нар Израилийн ахмадуудаас далан хүнтэй хамт дээшээ гарч, Израилийн Бурханыг үзэв. Хөлийнх нь доор тэнгэр мэт цэлмэг, индранилаар зассан мэт юм байлаа. Гэсэн ч Тэр Израилийн хөвгүүдийн хүндэт хүмүүсийн эсрэг мутраа сунгаагүй бөгөөд тэд Бурханыг үзэцгээж бас идэж ууцгаав.

Video for Гэтлэл 24:3-11