Гэтлэл 24:12-18

Гэтлэл 24:12-18 АБ2013

Тэгээд ЭЗЭН, Мосед —Чи ууланд Над уруу ирээд, байж бай. Би чамд чулуун хавтангуудыг, Өөрийн бичсэн хуулийг ч, тушаалуудыг ч тэдэнд заахын тулд өгье гэв. Ингээд Мосе, үйлчлэгч Иошуатайгаа хамт босож, Бурханы ууланд гарлаа. Харин ахмадуудад тэр —Биднийг буцаж иртэл та нар энд хүлээж бай. Үзэгтүн, Аарон Хур нар та нартай хамт байгаа тул хэн нэгэнд ямар нэг хэрэг гарвал тэдэнд ханд гэв. Тэгээд Мосе, ууланд гарсан бөгөөд уулыг үүл бүрхэв. ЭЗЭНий цог жавхлан Синаи ууланд тогтон байж, үүл зургаан өдрийн турш уулыг бүрхлээ. Долоо дахь өдөр нь Тэр, үүлэн дундаас Мосег дуудав. Израилийн хөвгүүдийн нүдэнд ЭЗЭНий цог жавхлангийн төрх нь уулын орой дээрх дүрэлзэн буй гал мэт байлаа. Мосе, үүлэн дунд орж уул өөд гарав. Мосе, уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байлаа.

Video for Гэтлэл 24:12-18