Гэтлэл 2:7-10

Гэтлэл 2:7-10 АБ2013

Түүний эгч нь Фараоны охинд —Би явж, еврей эмэгтэйчүүдээс танд хөвгүүнийг хөхүүлж өгөх хөхүүл эмэгтэйг дуудах уу? гэв. Фараоны охин түүнд —Яв! гэхэд охин явж хөвгүүний эхийг дуудлаа. Фараоны охин түүнд —Энэ хөвгүүнийг авч, надад хөхүүлж өг. Би чамд хөлсийг нь өгнө гэлээ. Тэгээд тэр эмэгтэй, хүүхдийг авч асрав. Хөвгүүнийг өсөж том болоход эмэгтэй түүнийг Фараоны охинд аваачсан бөгөөд тэрээр хүү нь болов. Мөнөөх нь хүүг Мосе гэж нэрлээд, —Учир нь би түүнийг уснаас гаргаж авсан юм гэж хэлжээ.