Гэтлэл 2:11-15

Гэтлэл 2:11-15 АБ2013

Мосе өсөж том болоод нэгэн өдөр ах дүү нар дээрээ очиж тэдний хүнд хүчир ажлыг харав. Ах дүүсийнх нь нэгэн болох еврей эрийг нэг египет эр зодож байхыг тэр үзэв. Тэр ийш тийш хараад, хүнгүй байхыг үзмэгцээ мөнөөх египетийг алж элсэнд нуужээ. Түүнийг дараа өдөр нь очиход хоёр еврей эр зодолдож байгаа үзэгдэв. Тэрээр буруутанд —Чи юунд хөршөө зодно вэ? гэсэнд харин нөгөө хүн —Хэн чамайг бидний дээрх захирагч шүүгч болгосон юм бэ? Чи тэр египетийг алсныхаа адил намайг бас алах санаатай юу? гэсэнд Мосе айж —Хэрэг үнэхээр илэрчээ гэж хэлэв. Фараон энэ хэргийг сонсоод, Мосег алахаар хайв. Харин Мосе, Фараоны нүднээс зугтаж Мидиан газар саатав. Тэгээд тэр нэгэн худгийн дэргэд сууж байлаа.

Video for Гэтлэл 2:11-15