Гэтлэл 2:10-14

Гэтлэл 2:10-14 АБ2013

Хөвгүүнийг өсөж том болоход эмэгтэй түүнийг Фараоны охинд аваачсан бөгөөд тэрээр хүү нь болов. Мөнөөх нь хүүг Мосе гэж нэрлээд, —Учир нь би түүнийг уснаас гаргаж авсан юм гэж хэлжээ. Мосе өсөж том болоод нэгэн өдөр ах дүү нар дээрээ очиж тэдний хүнд хүчир ажлыг харав. Ах дүүсийнх нь нэгэн болох еврей эрийг нэг египет эр зодож байхыг тэр үзэв. Тэр ийш тийш хараад, хүнгүй байхыг үзмэгцээ мөнөөх египетийг алж элсэнд нуужээ. Түүнийг дараа өдөр нь очиход хоёр еврей эр зодолдож байгаа үзэгдэв. Тэрээр буруутанд —Чи юунд хөршөө зодно вэ? гэсэнд харин нөгөө хүн —Хэн чамайг бидний дээрх захирагч шүүгч болгосон юм бэ? Чи тэр египетийг алсныхаа адил намайг бас алах санаатай юу? гэсэнд Мосе айж —Хэрэг үнэхээр илэрчээ гэж хэлэв.

Гэтлэл 2:10-14-д зориулсан видео