Гэтлэл 2:1-10

Гэтлэл 2:1-10 АБ2013

Левийн гэрийн нэгэн хүн явж, Левийн охиныг авав. Тэр эмэгтэй жирэмсэлж хүү төрүүлсэн бөгөөд хүүгийнхээ сайхныг үзэхдээ түүнийг гурван сар нуужээ. Гэвч түүнийг цаашид нууж чадахгүй болмогцоо түүнд зориулан хулсан сагс авч, барагшин болон давирхайгаар шавав. Тэр түүн дотор хөвгүүнээ хийж, Нилийн эргийн зэгсэн дунд тавьжээ. Хүүд юу тохиолдохыг мэдэхээр эгч нь зайдуу зогсож байлаа. Фараоны гүнж усанд орохоор Нил уруу ирж, шивэгчингүүд нь Нилийн эргээр явцгааж байв. Зэгсэн дунд мөнөөх хулсан сагс байхыг тэр хараад, шивэгчнээ илгээж түүнийг авчрууллаа. Тэр нээж харсанд, харагтун, нэгэн хөвгүүн уйлж байлаа. Тэр түүнийг өрөвдөн —Энэ еврейчүүдийн хөвгүүдийн нэг нь байна гэв. Түүний эгч нь Фараоны охинд —Би явж, еврей эмэгтэйчүүдээс танд хөвгүүнийг хөхүүлж өгөх хөхүүл эмэгтэйг дуудах уу? гэв. Фараоны охин түүнд —Яв! гэхэд охин явж хөвгүүний эхийг дуудлаа. Фараоны охин түүнд —Энэ хөвгүүнийг авч, надад хөхүүлж өг. Би чамд хөлсийг нь өгнө гэлээ. Тэгээд тэр эмэгтэй, хүүхдийг авч асрав. Хөвгүүнийг өсөж том болоход эмэгтэй түүнийг Фараоны охинд аваачсан бөгөөд тэрээр хүү нь болов. Мөнөөх нь хүүг Мосе гэж нэрлээд, —Учир нь би түүнийг уснаас гаргаж авсан юм гэж хэлжээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна