Гэтлэл 17:1-3

Гэтлэл 17:1-3 АБ2013

Дараа нь Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн ЭЗЭНий тушаалаар аялан Син цөлөөс хөдлөн явсаар Рефидимд буудаллав. Тэнд хотол түмэнд уух ус байсангүй. Ард олон Мосетой маргалдан —Бидэнд уух ус өг гэсэнд Мосе тэдэнд —Та нар яагаад надтай маргалдаж байна вэ? Та нар яагаад ЭЗЭНийг сорьж байна вэ? гэв. Харин ард түмэн тэнд ус хүсэн цангаж, Мосегийн эсрэг гомдоллон гонгинолдож —Та юунд биднийг Египетээс авчран, биднийг болон үр хүүхэд, мал сүргийг маань цангааж алах гэж байна вэ? гэлцэв.

Video for Гэтлэл 17:1-3