Гэтлэл 16:22-27

Гэтлэл 16:22-27 АБ2013

Зургаа дахь өдөр тэд хоёр дахин их хоол буюу хүн бүр хоёр омерийг хураав. Хотол түмний бүх удирдагч ирж Мосед мэдүүлэхэд тэр тэдэнд —ЭЗЭН ингэж айлдсан. “Маргааш амрах өдөр, ЭЗЭНий ариун Амралтын өдөр. Та нар жигнэхээ жигнэж, чанахаа чана! Үлдсэн бүхнийг өглөө хүртэл хадгал” гэж хэлэв. Тэд Мосегийн зааварласан ёсоор үүнийг өглөө болтол хадгалсанд тэр нь өмхийрч өтсөнгүй. Мосе —Өнөөдөр үүнийг ид. Учир нь өнөөдөр ЭЗЭНий Амралтын өдөр. Өнөөдөр та нар үүнийг газраас олохгүй. Зургаан өдөр та нар үүнийг хураа. Харин долоо дахь өдөр нь Амралтын өдөр тул юу ч байхгүй гэв. Ард түмнээс зарим нь долоо дахь өдөр хурааж авахаар гарсан боловч тэд юу ч олсонгүй.

Video for Гэтлэл 16:22-27