Гэтлэл 16
16
Тэнгэрээс буусан манна
1Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Елимээс хөдөлж, Египетээс гарснаас хойш хоёр дахь сарын арван тавны өдөр Елим болон Синаи уулын хоорондох Син цөлд хүрэв. 2Тэр цөлд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгинолдов. 3Израилийн хөвгүүд тэдэнд
—Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байхдаа ЭЗЭНий мутарт алагдсан бол дээр байж. Та нар чуулганыг бүхэлд нь өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөлд авчирлаа гэв. 4ЭЗЭН, Мосед
—Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуулна. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно.#Иох 6:31 5Тэд өдөр бүр хураадгаасаа хоёр дахин ихийг зургаа дахь өдөрт хурааж бэлтгэг гэв. 6Мосе Аарон нар Израилийн хөвгүүдэд
—ЭЗЭН та нарыг Египет газраас гаргасныг та нар энэ үдэш мэдэх болно. 7Та нар ЭЗЭНий цог жавхланг өглөө харна. Учир нь Өөрийнх нь эсрэг гаргасан та нарын гонгинооныг ЭЗЭН сонссон. Бид хэн болоод та нар бидний эсрэг гонгинолдоод байгаа юм бэ? гэв. 8Мосе
—ЭЗЭН орой нь та нарт идэх мах өгч, өглөө нь та нарт цадтал талх өгнө. Учир нь Өөрийнх нь эсрэг та нарын гонгинон гомдоллохыг ЭЗЭН сонссон. Бид юу юм бэ? Гонгиноон чинь бидний эсрэг биш, харин ЭЗЭНий эсрэг юм гэв. 9Мосе, Ааронд
—“ЭЗЭНий өмнө ойртон ир. Учир нь Тэр гомдол гонгинооныг чинь сонссон” хэмээн Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнд хэл гэв. 10Аарон Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнд хэлэхэд тэд цөл уруу хартал, ЭЗЭНий цог жавхлан үүлэн дунд үзэгдэв. 11ЭЗЭН, Мосед
— 12Израилийн хөвгүүдийн гонгинооныг Би сонссон. “Үдшийн бүрийгээр та нар мах идэж, өглөө талхаар цадах болно. Би Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нар мэдэх болно” гэж тэдэнд хэл гэв. 13Орой болоход бөднө шувууд нисэж ирээд хуаранг бүрхэв. Өглөө нь хуарангийн эргэн тойронд шүүдэр буусан байв. 14Шүүдэр арилахад, үзэгтүн, цөлийн гадаргуу дээр бөөрөнхий, хяруу шиг жижигхэн юм газарт байв. 15Израилийн хөвгүүд түүнийг хараад, юу болохыг нь мэдэхгүй учир бие биенээсээ
—Энэ юу вэ? гэж асууцгаав. Мосе тэдэнд
—Энэ нь та нарт идүүлэхээр ЭЗЭНий өгсөн талх юм.#1Ко 10:3 16ЭЗЭН “Хүн бүр идэх хэмжээгээрээ үүнээс цуглуул. Майхандаа байгаа хүний тоогоор, нэг хүнд нэг омер байхаар авагтун” гэж тушаасан гэв. 17Израилийн хөвгүүд тийнхүү үйлдэв. Харин зарим нь их, зарим нь бага хураав. 18Тэд түүнийгээ омероор хэмжихэд, их хураасанд нь илүү гарсангүй, бага хураасанд нь дутсангүй. Хүн бүр идэх хэмжээгээрээ хураажээ.#2Ко 8:15 19Мосе тэдэнд
—Нэг ч хүн үүнээс өглөө хүртэл үлдээж болохгүй гэж хэллээ. 20Гэвч тэд Мосег сонссонгүй. Зарим нь үүнээс хэсгийг өглөө хүртэл хадгалсанд тэр нь өтөөр дүүрч өмхийрчээ. Мосе тэдэнд уурлав. 21Тэд өглөө бүр, хүн бүхэн идэх хэмжээгээрээ түүнийг хураадаг байв. Харин нар дээшлэн халуу шатахад тэр нь хайлдаг байлаа. 22Зургаа дахь өдөр тэд хоёр дахин их хоол буюу хүн бүр хоёр омерийг хураав. Хотол түмний бүх удирдагч ирж Мосед мэдүүлэхэд 23тэр тэдэнд
—ЭЗЭН ингэж айлдсан. “Маргааш амрах өдөр, ЭЗЭНий ариун Амралтын өдөр. Та нар жигнэхээ жигнэж, чанахаа чана! Үлдсэн бүхнийг өглөө хүртэл хадгал” гэж хэлэв.#Гэт 20:8–11 24Тэд Мосегийн зааварласан ёсоор үүнийг өглөө болтол хадгалсанд тэр нь өмхийрч өтсөнгүй. 25Мосе
—Өнөөдөр үүнийг ид. Учир нь өнөөдөр ЭЗЭНий Амралтын өдөр. Өнөөдөр та нар үүнийг газраас олохгүй. 26Зургаан өдөр та нар үүнийг хураа. Харин долоо дахь өдөр нь Амралтын өдөр тул юу ч байхгүй гэв. 27Ард түмнээс зарим нь долоо дахь өдөр хурааж авахаар гарсан боловч тэд юу ч олсонгүй. 28ЭЗЭН, Мосед
—Хэдий болтол та нар Миний тушаал, Миний хуулиудыг сахихаас татгалзах юм бэ? 29Хар. ЭЗЭН та нарт Амралтын өдрийг өгсөн. Тиймээс зургаа дахь өдөрт Тэр та нарт хоёр өдрийн талхыг өгдөг. Хүн бүр байрандаа байж, хэн ч долоо дахь өдөр байрнаасаа бүү гар гэв. 30Тиймээс ард түмэн долоо дахь өдөр амрав. 31Израилийн гэрийнхэн үүнийг манна#манна: евр. “энэ юу вэ” гэсэн шиг сонсогдоно. 15-р эшлэл үз. гэж нэрлэжээ. Тэр нь цоорын үр мэт цагаан бөгөөд амт нь зөгийн балтай өрмөнцөр мэт байв.#Тоо 11:7–8 32Мосе
—ЭЗЭН ингэж тушаасан. “Үүнээс нэг бүтэн омерийг авч, үе уламжлан хадгал. Ингэснээр Би та нарыг Египет нутгаас гаргаж, цөлд та нарыг тэжээж байсан талхыг тэд харах юм” гэв. 33Мосе, Ааронд
—Ваар авч, дотор нь нэг омер манна хий. Үүнийг ЭЗЭНий өмнө тавьж, үе уламжлан хадгал гэв.#Евр 9:4 34ЭЗЭНээс Мосед тушаасан ёсоор Аарон үүнийг Гэрчлэлийн өмнө тавьж хадгалав. 35Израилийн хөвгүүд хүн оршин суудаг газар очих хүртэл дөчин жил манна иджээ. Канаан нутгийн хязгаарт очих хүртэл тэд маннаг идсэн билээ.#Иош 5:12 36Нэг омер нь ефагийн аравны нэг юм.
Одоогоор Сонгогдсон:
Гэтлэл 16: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.