Гэтлэл 14:10-14

Гэтлэл 14:10-14 АБ2013

Фараоныг ойртон ирэх үед египетчүүд хойноос нь хөөн ирж явааг Израилийн хөвгүүд харлаа. Израилийн хөвгүүд ихэд айж, ЭЗЭНд хандан хашхирцгаав. Тэд Мосед —Египетэд оршуулгын газар байхгүй болоод та биднийг цөлд үхүүлэхээр авчираа юу? Та юунд биднийг Египетээс гаргаж, бидэнд ийнхүү хандсан юм бэ? Бид Египетэд “Биднийг орхи. Бид египетчүүдэд үйлчилж л байя” гэж танд тэр үед хэлээгүй бил үү? Учир нь цөлд үхсэнээс египетчүүдэд үйлчилж байсан нь бидэнд дээр байсан юм гэцгээв. Мосе ард түмэнд —Бүү ай! Бат зогсож, ЭЗЭНий чөлөөлөхийг харцгаа. Тэр өнөөдөр та нарын төлөө үүнийг гүйцээх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй. ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар зөвхөн чимээгүй бай! гэж хэлэв.

Video for Гэтлэл 14:10-14